[Skip to Content]

IBA Montage

Бид таны байгууллагыг ажиллахад таатай газрыг бий болгож, ажиллуулахад тусалдаг хүний нөөцийн амжилт, багууд, мэргэжилтнүүд болон шинэ бүтээгдэхүүнүүд, үйлчилгээнүүд, нийлүүлэгчдийн хувьд дэлхийн топ нэр хүнд олгох (9 дахь жилдээ зохион байгуулагдаж буй) 2024 оны Стиви® Авардсийн "Гайхалтай Ажил Олгогч"-д нэр дэвшүүлэхийг урьж байна.

Материал бэлтгэл ба бүртгүүлэх арга зэрэг дэлгэрэнгүй зааварчилгааг авахыг хүсвэл энэ хэсэгт цахим хаягаа бичнэ үү. Бид таны бичиж үлдээсэн цахим хаяг уруу оролцох зааварчилгааг илгээх болно. Бид ямар нэгэн шалтгаанаар хэн нэгэнд таны имэйл хаягийг дамжуулахгүй бөгөөд нууцлалын бодлогыг хатуу даган мөрдөх болно.

Вебсайт дах таны үзэж байгаа веб хуудас нь таны эх хэл дээрээ мэдээлэл хүлээн авах боломжтой  цор ганц веб хуудас юм. Бусад бүх хуудас болон материал өгөх удирдамж англи хэл дээр байгаа болно. Шалтгаан нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа бизнесийн мэргэжилтнүүд шалгаруулалтын ажиллагаанд оролцох боломжтой байхын тулд бөгөөд бүх материалыг англи хэл дээр хүлээн авдаг учраас юм. Удаах нь энэхүү шагналын талаарх товч тойм болон материалд тавигдах шаардлага, оролцооны ашиг тус зэрэгтэй холбоотой агуулга юм. Танай байгууллага бүтээлээ илгээхээр шийдвэр гаргасан бол, бүтээлээ зайлшгүй англи хэл дээр бэлтгэхийг сануулъя.

Шилдгийн шилдэг байгууллагын Стив шалгаруулалтын талаар

Шилдгийн шилдэг байгууллагын Стив шагнал нь HR(Хүний нөөц) мэргэжилтэн болон дэлхийн шилдэг ажил олгогчдод шагнал гардуулдаг цор ганц глобал хөтөлбөр юм. Нийт 8 төрөлд Стив шагналыг олгож байгаа бөгөөд шагнал тус бүрийн мэдээллийг www.StevieAwards.com вебсайтаас харах боломжтой. Stevie Awards Trophy нь дэлхийн хамгийн эрэлттэй шагналуудын нэг юм.

2023 онд Гайхалтай Ажил Олгогчийн Стиви Авардс нь 28 гаруй улсын байгууллага, хувь хүмүүст гардуулсан. Энд дарж 2023 оны ялагчдын жагсаалтыг харна уу.

Ангиллууд

Шилдгийн шилдэг байгууллагын Стив шагнал нь 6 төрлийн ангилалтай байгаа ба хэрэв танай байгууллага оролцохоор шийдсэн бол амжилт бүтээлдээ тохирсон ангиллыг сонгоод, тухайн ангиллын зааварчилгааны дагуу оролцуулах материалаа бэлдэх боломжтой.  Дараах ангиллаас сонголтоо хийнэ уу.

Ангиллын жагсаалт болон тайлбарыг оролцох зааварчилгаанаас харах боломжтой.

Ангилал тус бүрд тавигдсан асуултад эссе байдлаар хариулах, эсвэл 5 минутаас ихгүй видео бичлэгээр хураалгах боломжтой.

Холбогдох утас

Стив шалгаруулалт нь хэд хэдэн улс оронд төлөөлөгчтэй. Эдгээр төлөөлөгчид тухайн улсдаа шалгаруулалтын талаар мэдээллийг түгээж, байгууллагууд оролцоход нь дэмжлэг үзүүлдэг. Энд дарж төлөөлөгч байгаа улс орныг харна уу.

Мөн доорх хаягаар зохион байгуулагчтай холбогдох боломжтой.

The Stevie Awards
10560 Main Street, Suite 519
Fairfax, Virginia 22030, USA
Утас: +1 703-547-8389
Факс: +1 703-991-2397
И-мэйл: help@stevieawards.com

 

 

Share